АНУ-с бараа захиалж авахад тань бид дараах зүйлсийг таньд зөвлөж байна.
Шинэ website-аас бараа захиалахад анхаарах зүйлс:
Хэрэв та kargo.mn-д холбогдоогүй АНУ-н онлайн дэлгүүрээс анх удаа бараа захиалах гэж байгаа бол тус сайтыг kargo.mn-тэй холбогдож баталгаатай найдвартай эсэх тал дээр зөвлөгөө аваарай. Мөн худалдан авагчдын сэтгэгдэлийг сайтар уншиж худалдагчийн үнэлгээг сайн харах хэрэгтэй.
Хувцасны хэмжээг зөв сонгох.
АНУ-н хувцасны хэмжээ бусад улсын хэмжээнүүдээс өөрөөр тэмдэглэгддэг. АНУ-д байгаа дэлгүүрүүдийн хувцасны хэмжээснүүд тухайн дэлгүүрийн загвар болон шинж чанараас хамаарч өөр хоорондоо бага зэрэг зөрүүтэй байх магадлалтай байдаг. Гэхдээ ихэнх дэлгүүр өөрсдийн хувцас болон гуталны хэмжээг “Size guide” “Size chart” гэсэн хэсэг дотор дэлгэрэнгүй байрлуулсан байдаг. Та энэ хэсэгтэй заавал танилцаж өөрийн биеийн онцлогт тохируулж хэмжээгээ сонгох хэрэгтэй.
АНУ дахь тээвэрлэлтийг хэрхэн зөв ашиглах талаар.
Та АНУ-н аль ч дэлгүүрээс нэг удаагийн худалдан авалтаар хэдэн ч бараа авсан тухайн дэлгүүрийн тээвэрлэлтийг заавал төлдөг. Тиймээс нэг дэлгүүрээс олон барааг зэрэг захиалж авах нь таньд ашигтай гэдгийг зөвлөж байна.
Барааг хэрхэн зөв сонгох.
Та онлайн дэлгүүрээс бараа сонгож захиалахдаа юуны түрүүнд тухайн барааны материал, материалын шинж чанартай сайтар танилцан, худалдан авагчдын сэтгэгдэлийг заавал уншиж танилцаарай.