(+976) 7000-1115, 8811-8601
Ажлын цагийн хуваарь : ДАВАА - БААСАН : 09:00 - 18:00
  • (+976) 7000-1115, 8811-8601

    Холбоо барих утас

  • info@kargo.mn

    Имэйл хаяг

Америкаас хүссэн зүйлээ өөрөө авахад амархан боллоо

Хориотой Бараа

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ БҮЛЭГ БАРААНЫ ЖАГСААЛТ /Доорх холбоос дээр дарж үзнэ үү/

http://www.customs.gov.mn/2014-03-25-01-15-56


Доорх зүйлсийг бид агаараар тээвэрлэхгүй болно

Эрүүгийн Хуулиар хориглосон зүйлсЗүйл 1. Хор болон хордуулах материалууд, жишээ нь шавьжны хор, химийн элемент Талли (TI) , Арсен (As), Цианид нэгдэл г.м.Зүйл 2. Мансууруулах бодис. Опиум (цэцэг, навч, үр) морфин, кокеин, героин, марихуана г.мЗүйл 3 Бусдад дамжуулах, хүргэхийг хуулиар хориглосон зүйлс. Галт зэвсэг болон түүний эд ангиуд, дагалдах хэрэгсэл, дуураймал галт зэвсэг, сум, дарь, хутга, бүх төрлийн тэсэрч дэлбэрэх зүйлсЗүйл 4. Бусдыг өдөөн хатгасан, турхирсан, мөн зүй бус мэдээлэл, садар самуун сурталчилсан сонин сэтгүүл, зураг хэвлэлүүд, дуун болон дүрс бичлэгүүд
Олон улсын агаарын тээврийн дүрмээр хориглосон зүйлс буюу нисэхийн аюулгүй байдалд нөлөөлөн улмаар хүн ардын эрүүл мэнд, өмчид аюул учруулж болзошгүй зүйлс.Зүйл 1. Тэсэрч дэлбэрэх зүйлсЗүйл 2. Шахсан хий,хуурай мөс ,гал унтраагч,хийлсэн бөмбөг,хорт утааны баг,автомашины хийн дэр,савтай агааржуулагч,асаагуур,чийдэнгийн шил, бутан, пропан, хүчилтөрөгч г.м.Зүйл 3. Шатамхай бодис. Үүнд будаг, бензин, архи, моторын тос, камферийн тос, шингэлэгч, давирхай, үнэртэй ус, шавьжнаас хамгаалагч тос шингэн хий, цацдаг агаарын үнэртүүлэгчЗүйл 4. Хатуу шатагч. Устай урвалд орж шатамхай хий гаргагч бодисууд, жишээ нь хуурай фосфор, нунтаг титаниум, нунтаг магнезиум г.м.Зүйл 5. Хортой болон халдвартай зүйлс, жишээ нь шавьжны хор, литиум зай, мөнгөн усЗүйл 6. Идэмхий, зэвруулэгч бодисууд. Зай, электролит,хүчил, шүлт,аккумуляторын цэнэгЗүйл 7. Соронзтой зүйлс. Хамгаалагчгүй боосон соронз, соронзтой ган төмөр. Бусад хүчтэй соронз агуулсан эд бараа жишээ нь мөнгөн тэмдэгт танигч, чанга яригч өсгөгч спикер г.мЗүйл 8. Нийтийн эрүүл мэндэд нөлөөлөх зүйлс. Үхсэн амьтны хүүр, яс (үнс болгосон орно), боловсруулаагүй арьс, боловсруулаагүй амьтны ясЗүйл 9. Исэлдэгч, органик пероксид, цацраг идэвхт материал, идэмхий бодисууд, эмнэлгийн болон химийн лаборторийн бодисуудЗүйл 10. Нунтаг (өнгө харгалзахгүй), шингэн (баглаа боодол харгалзахгүй), аюултай гэж савлагаан дээрээ тэмдэг тавигдсан бүх бараа бүтээгдэхүүнЗүйл 11. Биохимийн бүтээгдэхүүн

Анхаарах зүйлс

♦ Манайх захиалгын сонин сэтгүүл тээвэрлэхгүй. Сурталчилгааны сонин сэтгүүлийг мөнгө төлсөн захиалгын сонин сэтгүүлээс ялгаж мэдэх боломжгүй учир та ямар нэг хэвлэл захиалж болохгүй

.♦Бид ачаа бүрт шалгалт хийнэ. Терроризм болон бусад гэмт хэргээс сэрэмжлэх үүднээс АНУ-н Department of Homeland Security үүнийг шаарддаг.♦Ачаа манай аль нэг салбар дээр ирсэнээс хойш бүртгэгдэж манай систем руу ортол 24-48 цаг болно. 

♦Ачааны минимум төлбөр 1кг-р бодогдоно. Хэрвээ та кг хүрэхгүй жижиг ачаа авч байгаа бол өөр ачаатай нэгтгэж нэгдсэн жингээс нь тээврээ бодуулах боломжтой. Нэгтгэх/салгах хүсэлтээ та өөрөө Hotel4box дээр үүсгэнэ. Ачааны тариф, нэгтгэх үнэ нь салбар бүрт өөр.